Б.Занданбат цорын ганц хүрэл медалийг хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-14 09:09:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Киргизийн нийслэл Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн "U17" насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Таван хан ноён" клубын тамирчин Б. Занданбат хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.


Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Иракын Абдулазез Аль Хайдериг 6:0-ээр, шөвгийн наймд Японы Котэцү Кюүдэнийг 11:1-ээр ялсан ч хагас шигшээд Ираны Саид Голамхассан Пирдаянд 4:8-аар ялагдсан юм. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр ялсан байна.

Ийнхүү Б.Занданбат Бишкекийн дэвжээнээс манай өсвөрийн бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг хүртлээ.


Өнөөдрөөс U23 насны өрсөлдөөн сонгомол бөхийн төрлөөр эхэлнэ.

Связанные новости