Хөлбөмбөгчид маргааш Вануатугийн шигшээ багтай тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг зургаадугаар сарын 09-18-ны өдрүүдэд Энэтхэг улсын Бубанесвар хотын Калинга цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх "Hero Intercontinental Cup 2023" олон улсын тэмцээнд оролцож байна.
Манай шигшээ баг энэ сарын 9-нд эхний тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийж, 0:2 ялагдсан. Хоёр дахь тоглолтдоо Ливаны шигшээтэй өрсөлдөж, 0:0 тэнцэж, Монголын шигшээ баг тэмцээний эхний оноогоо авсан юм.
Одоогоор тэмцээнийг Энэтхэгийн баг 6
оноотой тэргүүлж байгаа бол Ливан 4, Монгол 1, Вануату 0 оноотой байна.
Манай баг тэмцээний 3 дахь тоглолтоо маргааш
Вануатугийн шигшээ багтай хийнэ.