“Улаанбаатар Их Дуулга”-д Оросын баг оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-25-ны өдрүүдэд нийслэлийн Мөсөн Өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн “Улаанбаатар Их Дуулга” тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Энэ тэмцээнээс эхлэн “Парис-2024” олимпын эрхийн чансааны оноог бүрэн олгож эхлэх юм. Одоогийн байдлаар 47 орны 369 тамирчин мэдүүлгээ өгөөд байна. Олон улсын жүдо бөхийн холбооны зөвшөөрлийн дагуу ОХУ-ын шигшээ баг “УБ Их Дуулга” тэмцээнд туг, сүлд дуулалгүй оролцох юм. Тухайлбал, өнгөрсөн сард Дохад болсон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн хүнд хоёр жинд аваргалсан Арман Адамян (-100 кг), Инал Тасоев (+100 кг) Улаанбаатарын дэвжээнд зодоглохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэднээс гадна “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт Тамерлан Башаев, Мадина Таймазова, Европын хошой аварга Михаил Игольников, Европын аварга Алан Хубецов тэргүүтэй орос, беларусууд нийлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 жүдоч барилдана. Эднээс Тасоев, Игольников, Таймазова нар өнгөрсөн жил манай орны татамид алтан медальтай буцаж байсан юм.
Эрэгтэй
60
кг - Аюб Блиев, Рамазан Абдулаев
73
кг – Данил Лаврентев
81
кг – Тимур Арбузов, Алан Хубецов
90
кг - Мансур Лорсанов, Михаил Игольников
100
кг - Матвей Каниковский, Арман Адамьян
+100
кг - Тамерлан Башаев, Инал Тасоев
Эмэгтэй
48
кг - Ирэна Хубулова, Сабина Гилязова
52
кг - Карина Ефимова, Алеся Кузнецова
57
кг - Дарья Курбонмамадова, Ксения Галицкая
63
кг - Дали Лилушвили, Камила Бадурова
70
кг - Мадина Таймазова, Дарья Храмойкина
78
кг - Александра Бабинцева, Надежда Татарченко
+78 кг – Дарья Владимарова, Мария Иванова