Эмэгтэй волейболчид маргааш Узбекстаны багтай тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн волейболын холбооноос (AVC) зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн "Challenge Cup" тэмцээн зургаадугаар сарын 18-25-ны өдрүүдэд Индонезийн Зүүн Жава эргийн Гресик хотод болж байна.
Тус тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг оролцохоор Индонези улсыг зорьсон юм. Эмэгтэй волейболчид тэмцээний "D" хэсэгт багтсан бөгөөд маргааш Узбекистаны шигшээ багтай тоглохоор болжээ.