“Дээлтэй Монгол наадам"-ын бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дээлтэй Монгол наадам-ын баярын жагсаалд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг хийж эхэллээ.
Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан. Тус өдрийг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын эхний үйл ажиллагаа болох “Дээлтэй Монгол наадам”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Баярын жагсаалд оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд парадад оролцох хүний тоо, байгууллагын товч танилцуулга /бичгийн цаасны А/5 хэмжээтэй/ болон видео бичлэгээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын ubtourism@gmail.com хаягаар ирүүлэх болон 70128687 дугаарын утсанд холбогдон бүртгүүлэх боломжтой. 
“Дээлтэй Монгол наадам”-д оролцох хүсэлтэй хувь хүн, иргэн харьяа хороо, дүүрэгтээ хандаж бүртгүүлэх боломжтой аж.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    