Жюү Жицүгийн ДАШТ-ий тасалбарыг худалдаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Жюү Жицүгийн насанд хүрэгчдийн болон мастерс ангиллын XX удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд Стэп Арэнад зохион байгуулахаар төлөвлөсөн ДАШТ-ий бэлтгэл хангагджээ.
Тус тэмцээнийг
Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд, Нийслэл
Улаанбаатар хотын “City of Nomad” үзэл баримтлалтай нийцүүлэн зохион
байгуулснаар Монгол үндэсний өв соёлыг ДАШТ-д оролцох 60 гаруй орны 1200 орчим
тамирчин, зочид төлөөлөгчдөд сурталчлан таниулах зорилготой юм.
ДАШТ-ий тасалбарыг ticket.mn, shoppy.mn, steppearena.mn сайтуудаар худалдаж эхэллээ.