Үндэсний их баяр наадмын шагайн харваа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө
тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр Шагайн харвааны асарт эхэллээ.
Баяр наадмын шагайн харваа өсвөрийн болон ахмад харваачдын (55-аас доош насны) харваагаар эхэллээ. Энд Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгаас ирсэн өсвөрийн 10, ахмадын 21 баг оролцож байна.
Монгол Улсын Үлэмж дархан, Дархан мэргэн, мөн гарамгай, харшгүй
мэргэн 20 гаруй харваач наадмын шагайн харваагаа эхлүүлж байна.
Шагайн харвааны насанд
хүрэгчдийн харваа 7 дугаар сарын 9-нд эхэлж, наадмын 10-11-ний өдөр үргэлжилж,
12-нд өсвөрийн 4, залуучууд, ахмадын 4 баг шигшээд тунаж үлдсэнээр аварга
багууд шалгарах юм.
Шагайн харваа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1998 оноос албан ёсоор үндэсний баяр наадмын нэг төрөл болж, харваачдын цол, зэргийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болон хуульчилсан юм.