Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө
тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын
талбайд өнөөдөр эхэллээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 400 харваач бүртгүүлжээ. Орон нутгаас Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн харваачид онч мэргэнээ сорихоор бүртгүүлсэн болохыг Урианхай сурын холбооноос мэдээллээ. Баяр наадамд түрүүлсэн харваачдыг Урианхай сурын холбооноос автомашинаар байлах аж.
Урианхай сурын харваа нь Монголын хамгийн өвөг харваа хэмээгддэг байна. Эрт үеэс дайн тулаангүй энх амгалан цагт монгол баатар эрчүүд сур, чөдрөө зангидан харваж наадаж байснаас урианхай сурын харваа эхтэй, үүнээс ч баяр наамдын сурын харваа эхэлдэг нь холбоотой аж.
Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлог
бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод
зогсохгүй байгаас цааш 3 метрийн
цаана давж байж оноо авдаг байна.