Киришима нурууны бэртлийн улмаас Нагоя башёг алгасахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр сумо бөхийн Нагоя башё эхэлнэ. Харамсалтай нь, озэки Киришима Б.Лхагвасүрэн нурууны бэртлийн улмаас өнөөдөр эхлэх Нагоя башёг өнжихөөр болов.
Энэ удаагийн Нагоя башё озэки цолтой бөхгүйгээр болох бөгөөд түүнээс гадна Такакэйшо гэмтлийн улмаас бас тэмцээнийг өнжиж байгаа юм.
Отгон озэки Киришима есдүгээр сарын тэмцээнд шинэ цолтой анхны барилдаанаа хийх боломжтой. Зуны тэмцээнд дөрвөн сэкивакэ зодоглож, бүгд 50 хувийн амжилтаа үзүүлсэнээс Кирибаяма тодорч озэки цол хүртсэн билээ. Харин үлдсэн 3 сэкивакэ ирэх Нагоя башёд гурвуулаа озэки цолны болзол сонсоод байгаа. Бүгд зуны тэмцээнд арав болон арваас дээш давсан. Дайэйшёо сүүлийн хоёр башёд 22 давсан бол Хоошёорюү, Вакамотохарү нар 21 даваатай байгаа.
Сүмогийн холбооны дүрэмд “Хоёр дараалан түрүүлсэн, эсвэл санякүд 33 давсан бөхөд озэки цол олгоно” гэж заасан байдаг. Ингэхээр Нагояд тэд амжилттай барилдвал озэки цолонд хүрэх өндөр магадлалтай юм.