Гар бөмбөгийн эрэгтэй багийнхан анхны хожлоо авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын волейболын эрэгтэй шигшээ баг "AVC Challenge cup for men 2023" тэмцээний эхний хожлоо авлаа.
Тэд Макаогийн багтай эхний тоглолтоо хийж 3:0-ийн харьцаатай хожсон байна. Маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр 10:00 цагаас Филиппин Улсын шигшээ багтай хоёр дахь тоглолт хийнэ.