Оросын хакерчид ВАДА-гийн мэдээллийн санд халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-09-14 10:43:51

МОНРЕАЛЬ./ВВС/. Америкийн шилдэг тамирчдын эрүүл мэндийн талаарх нууц мэдээллийг олон нийтэд дэлгэсэн гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг буюу ВАДА (Wada) Оросын хакерчдыг зэмлэн буруушаалаа.

Талбайн теннисчин Винус болон Серена Уильямс, өсвөрийн гимнастикч Симона Байлз нарын зэрэг тамирчдын нууц мэдээллийг Оросын хакерчид хулгайлжээ.

Өөрсдийгөө “Fancy Bears" гэж нэрлэсэн хакерчдын бүлэглэл ВАДА-гийн мэдээллийн санг хакердсаны хариуцлагыг хүлээсэн байна.

Мэдээллийг хакерчид дэлгэсний дараа Симона Байлз хэлэхдээ “би анхаарал дутагдлын хэт идэвхт эмгэгтэй гэж оношлогдон  удаан хугацаанд эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэж байсан” гэжээ.

Хакерчид түүнийг “сэтгэлзүйг дэмжих эмийг хууль бусаар хэрэглэсэн” гэж буруушаасан юм. Харин тэрбээр хэлэхдээ “би дүрэм журмыг ямагт дагаж мөрдсөөр ирсэн” гэсэн байна.

АНУ-ын Гимнастикийн холбооны мэдэгдсэнээр, Риогийн Олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн Симона Байлз ВАДА-гийн хориотой эмийн жагсаалтад орсон эмийг хэрэглэхийн тулд зохих зөвшөөрлийг авчээ.

Дэлхийн сэргээштэй тэмцэх тогтолцоог эвдэхийн тулд хакерчид кибер халдлага үйлдэж байна гэж ВАДА буруушаав.

Эмчилгээний зорилгоор хориотой эм хэрэглэхийг эгч дүү Уильямс болон Байлз нарт тус агентлаг зөвшөөрсөн ажээ.

Г.Доржханд

 

Связанные новости