Буриад сурд түрүүлсэн харваачдыг 8 сая төгрөгөөр байлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урианхай, буриад сурын харваа, үндэсний их сурын харваа нь Үндэсний их баяр наадмын үндсэн гурван харваа юм.
Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваанд нийт 45 багийн 221 харваач цэц мэргэнээ сорин наадлаа.
Буриад сурын
харваанд Хориод мэргэн болон Дархан мэргэн цолтой 6 харваач, хошой мэргэн 4
харваач, улсын мэргэчүүл, спортын мастерууд, эмэгтэй 74 харваач оролцож чансаа өндөр болов.
- Тэргүүн байрт, Дорнод
аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, буриад
сурын спортын мастер, олон улсын хэмжээний мастер Б.Мөнхбамбар 60 оноогоор эзэлж буриад сурын Улсын мэргэн цолны болзол
хангалаа
- Хоёрдугаар байрт,
Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Орхон аймгийн “Хангарьд” спорт хороо, “Эрдэнэт”
үйлдвэрийн харваач, буриад
сурын улсын мэргэн, спортын
мастер Н.Өлзийхутаг
58 оноогоор удаалав.
- Гуравдугаар байрт, Сэлэнгэ
аймгийн Мандал сумын уугуул, Улаанбаатар хотын “Мондэ” багийн харваач Б.Батхуяг 58 оноо авч буриад сурын спортын мастер цолны болзол
биелүүллээ.
- Эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, буриад сурын Улсын мэргэн, спортын мастер Ч.Гандаваа 55 оноо авч, буриад сурын хошой мэргэн цолны болзол хангалаа.
Буриад сурын харваанд түрүүлсэн мэргэнийг 8 сая төгрөгөөр шагнахаар болсныг Монголын Буриад сурын харвааны холбооноос мэдээллээ.
Буриад сурын харваа нь исгэрдэг сумаар харвадаг, бай нь их нарийн учраас харваач анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг онцлогтой. Ингэснээр Их сурын харваанд амжилт гаргах хөшүүрэг болдог. Буриад сурын харваанд түрүүлсэн харваач Улсын мэргэн цолтой болдог уламжлалтай.