Өмнөговь аймагт эрдэнэшиш амжилттай тариалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬХийж бүтээе гэсэн сэтгэлээр говь нутагт эрдэнэшишийг уйгагүй тарьж ургуулсан “Говийн-Өндөр” ХХК-ний захирал П.Батбаяр гуайн ургацын талбайд зочиллоо. 3 дахь жилдээ тариалж байгаа бөгөөд жилээс жилд талбайгаа томсгосоор энэ жил эрдэнэшиш, шийгуа, чацарга зэрэг 6 га-д тариалалт эрхэлж байгаа юм.
Эрдэнэшиш МАА-д хамгийн шимт тэжээл болохын дээр буурцагийг нунтаглаад гурил болгож хэрэглэдэг байна. Батбаярын хувьд үхрийн фермтэй бөгөөд эрдэнэшиш нь үнээний сүүг ихэсгэдэг гэнэ. Цаашдаа эрдэнэшишийг малчдад нийлүүлэх бодолтой байгаагаа бидэнд ярьсан юм. Мөн эрдэнэшиш нь говь нутгийн хөрсөнд тэсвэр сайтай, газрын хөрсөнд ээлтэй бөгөөд 1 жил эрдэнэшиш тариалсан талбайд хүнсний ногоо маш сайн ургадаг ажээ.
Өмнөговь аймаг С.Сумьяа
        Ulaanbaatar
        
		
 
 
 
 
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
 
				
            
                    
                    
Комментарии