ТӨВ: “Төв сайхан нутаг” дурсгалыг суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Зуунмод хотын угтах цэг буюу Одонт хөтөл дээр “Төв сайхан нутаг” бичвэрийг
суурилуулж дуусав.

Энэхүү бичвэрийг 2.7 м өндөр, 21 м урттай хийсэн бөгөөд Төв аймгийн 100 жилийн ойн хүрээнд 1996 оны төгсөгчид бүтээв.
Төгсөгчдийн төлөөллөөс тодруулбал, "Зуунмод хот руу орох хаалганд өнгө нэмж, энэхүү бичил бүтээн байгуулалтыг хийсэндээ маш их баяртай байна. Зуунмод хотод хүлээлгэн өгч байгаа учраас цаашид арчлалт хамгаалалтыг сум хариуцна" гэв.

Эдгээр төгсөгчид 1986 онд аймгийн 27 сумын Ерөнхий боловсролын сургуулиудад элсэн суралцаж, 1996 онд төгсжээ.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
3 дня
Ulaanbaatar