“Twitter” логогоо өөрчилнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
САН-ФРАНЦИСКО. /Reuters/. Илон Маск “Twitter”-ийн логог өөрчлөхөөр төлөвлөж буйгаа ням гарагт уг олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа мэдэгджээ.
"Удахгүй бид “Twitter”-ийн брэндтэй, аажмаар бүх шувуутай салах ёс хийнэ" гэж тэрбээр жиргэсэн байна.
Америкийн тэрбумтан “Twitter”-ийн гол бэлгэ тэмдэг болох шувууг X үсгээр солихоор төлөвлөж байгаа аж. Гэхдээ ребрендинг хийх эцсийн хувилбарыг хараахан тохиролцоогүй байгаа юм байна. Тэрбээр, "хэрэв өнөө орой X логоны хангалттай сайн загвар хэвлэгдвэл" бид маргааш гаргана гэжээ.
И.Маск 2022 оны аравдугаар сард “Twitter”-ийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан билээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард "Twitter" компанийг "X Corp." гэсэн нэртэй болгосноо мэдэгдээд байсан юм.