Чендүгийн универсиадад Монголын 80 тамирчин өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны спортын XXXI "Универсиад" наадам 7 дугаар сарын 28-нд БНХАУ-ын Чэндү хотод нээлтээ хийлээ.
2021 онд зохион байгуулагдах байсан тус наадам нь коронавирусний цар тахлын улмаас 2 удаа хойшлогдон ийнхүү албан ёсоор эхэлсэн юм. Дэлхийн 150 орны оюутан залуус спортын 18 төрөлд 269 багц медалийн төлөө наймдугаар сарын 8-ныг хүртэл өрсөлдөнө.
Монголын оюутан тамирчид Чэндүгийн наадамд байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг (эрэгтэй), таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн 9 спортын төрөлд 80 тамирчин өрсөлдөхөөр болсон.
Нээлтийн ёслолд Монголын багийг тугийг улсын арслан Д.Ганхуягийн хүү сагсан
бөмбөгч Г.Дөлгөөн залсан. Түүний аав Д.Ганхуяг
үндэсний бөхөөр барилдахаасаа өмнө сагсан бөмбөгөөр хичээллэж, “Генералууд”
багийн шилдэг тоглогч явсан юм.
Монголын тамирчид 1965 оны Унгарын нийслэл Будапештэд болсон наадмаас хойш оролцож эхэлсэн түүхтэй.