Зуслангийн бүсийг 9 дүгээр сар хүртэл дроноор хянана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс Улаанбаатар хотын хойд чиглэлийн бүсийн зуслангуудад
дронт эргүүлийг зохион байгуулж байна.
Хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх, мөн ой, хээрийн түймэр, зуслангийн айл өрх, иргэд хашаа хороондоо өвс, хог шатаах зэрэг зөрчлийг хянах үүднээс дронт эргүүлийг ажиллуулж байна.
Дроноор хянаснаар хэрэг,
зөрчлийн дуудлага мэдээлэл 1.5 хувиар, гэмт хэрэг, зөрчлийн байдал 6.5 хувиар
буурч эерэг дүнтэй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Зуслангийн бүсийг дроноор хянах цагдаагийн эргүүлийн баг 9 дүгээр сар хүртэл ажиллах юм. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс нэгдсэн эргүүлийг зуслангийн бүсийн 19, 20 дугаар хороодод зохион байгуулж байна. Түүнчлэн нийслэлийн суурьшлын бусийг камержуулах ажил эрчимжиж байна. Өнгөрсөн хугацаанд улс, нийслэл, дүүрэг болон хувь хүмүүс иргэд, байгууллагын хөрөнгө оруулалтаар зуслангийн бүсэд 3200 камер байрлуулжээ.
Суурилуулсан камеруудыг шалгаж шаардлагатай засвар
үйлчилгээг нийслэлийн
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Ажлыг зохицуулах зөвлөлөөс хийж байна. Зуслангийн бүс болон гэмт хэрэг ихээр гарч
болзошгүй байршлуудыг нэмж камержуулж байна. Энэ онд суурьшлын бүсийн камерыг 6000 болгоно.
Ингэснээр гэмт хэрэг, зөрчил 30-35 хувиар буурах боломжтой аж.