62 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын гишүүд болон холбогдох яам агентлаг, нийслэлийн удирдлагууд СХД-т ажиллах үеэрээ 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Тус сургууль 4300 орчим сурагчтай.
Хичээлийн хоёр байртай. 3 дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн
барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна.
2021 оноос хойш бүтээн байгуулалтын
ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож
байна. Гэрээний дагуу тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байв.
Тиймээс энэ барилгын гүйцэтгэгч Ганзосон компанитай байгуулсан гэрээг цуцлахаар
шийдвэрлэж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн ачаалал өндөртэй 20, 32 дугаар хороонд ажиллаж баригдаж байгаа сургуулийн барилгуудтай танилцлаа. Гүйцэтгэл өндөр хувьтай боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, төрөөс дахин дэмжлэг авах, зээлд хамрагдах зэрэг олон бэрхшээл хэлж байв.