Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Улаанбаатар хотноо энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдад
хүндэтгэл илэрхийлж, төрийн
далбаа гардуулан өгсөн юм. Энэ
үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын
төрийн далбааг Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны
Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Монголын багийн тугчдад гардуулан
өглөө.
Монголын багийн тугчаар өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл
медальт волейболын тамирчин Ц.Ананд, өсвөрийн УАШТ-ий таван удаагийн аварга,
Хүүхдийн спортын наадмын аварга сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нар сонгогджээ.
Монголын багийн хоёр тугч болон бадминтоны дасгалжуулагч
Т.Ууганбаяр нар энэ үеэр тамирчид, дасгалжуулагчдыг төлөөлөн тангараг
өргөв.
Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн улс орнуудын 1500
гаруй залуу тамирчин 11 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд манай улс 181 тамирчин,
42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна. МҮОХ-ноос
спортын хувцас хэрэглэлийн 361 брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар наадамд оролцох баг, тамирчдаа
иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангажээ.