ГОВЬ-АЛТАЙ: Дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-08-15 15:39:57

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-наас Говь-Алтайн нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.


Тодруулбал, наймдугаар сарын 15, 18-нд нутгийн зарим газраар, 16-нд ихэнх нутгаар, 17, 19, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно хэмээн Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.


Дээрх өдрүүдэд ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд зарим газраар, 17-нд тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэх аж.


15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, нийт нутгаар сэрүүсэх тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Связанные новости