3Х3 сагсан бөмбөгийн тоглолтод Хонконгийн баг хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-17 15:50:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн эхний тоглолт Монгол, Хонконгийн шигшээ багуудын хооронд болж, 18-16 харьцаатай дууслаа.


Хоёр багийн тоглолт үндсэн цагт 15-15 харьцаатай өндөрлөж, нэмэлт Хонконгийн шигшээ баг 3 оноо авснаар хожлоо.


Монгол Улсын эмэгтэй шигшээ баг тэмцээний хоёр дахь тоглолтоо Тайванийн шигшээ багийн эсрэг хийх аж.






 

Связанные новости