“Улаанбаатар-2023” наадмын өнөөдрийн хуваарь
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод болж буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээн 6 дахь өдрөө эхэллээ.
Өнөөдрийн
уралдаан тэмцээний хуваарийг танилцуулж байна.
8-р сарын 21
Чөлөөт бөх
Монголчуудын итгэл найдвар тавьж буй чөлөөт бөхийн тэмцээн Степпе Арена
ордонд эхэллээ. Эрэгтэй,
эмэгтэй тус бүр 6 жинд өрсөлдөнө. Өнөөдөр 10.30 цагаас эрэгтэй 48, 55, 65 кг, эмэгтэй 43, 49, 57 кг-ын жингийн
барилдаанууд болно. Медалийн төлөөх барилдаанууд 16.00 цагаас эхлэх юм.
Волейбол
“Буянт-Ухаа” спортын ордонд 15.00 цагаас Монгол, Макаогийн эрэгтэй багийн
тоглолтоор волейболын тэмцээн эхэлнэ. 17.00 цагаас Хятад – Хонконг эмэгтэй, 20.00 цагаас Монгол – Хятад эрэгтэй гэсэн
хоёр тоглолттой. МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.
Ширээний теннис
Өглөө 10.00
цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан хагас шигшээ тоглолт, эр, эм хос, холимог хос, ганцаарчилсан
төрлийн аваргууд тодорно.
Хөлбөмбөг
Эмэгтэй багуудын шийдвэрлэх тоглолтууд болно. 12.30 цагаас Хонконг – Хятад, 17.00 цагаас Монгол – БНСУ гэсэн
сонирхолтой тоглолт болно. МХБХ-ны
талбайд болох тус тоглолтуудыг ТВ6, MNB телевиз шууд дамжуулна.
Сагсан бөмбөг
UG Arena-д өнөөдөр гурван тоглолттой. 15.00 цагаас Монголын эрэгтэй шигшээ баг
Хонконгтой, 17.00 цагаас
Хонконг – Хятад эмэгтэй, 19.00
цагаас Хятад, Макаогийн эрэгтэй багийн учраатай. Premier Sports Network телевиз
шууд дамжуулна.
Хөнгөн атлетик
Хөнгөн
атлетикийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Өнөөдөр эр, эм 200 м, эмэгтэй гурвын харайлт, эр, эм 400 м, 3000 м гүйлт, эмэгтэй зээрэнцэг
шидэлт, эрэгтэй бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнтэй. Тэмцээн Налайх дүүрэгт 10,00 цагаас эхэлнэ.
Одоогийн наадмыг 21 алт, 15 мөнгө, 14 хүрэл медальтай БНХАУ-ын баг тэргүүлж, 8 алт, 7
мөнгө, 13 хүрэлтэй Тайвань удаалж байна. Монгол Улсын шигшээ баг 3 алт, 7
мөнгө, 12 хүрэл медальтайгаар хүснэгтийн 5-д бичигдээд байгаа.