ДОРНОГОВЬ: “Нүүдэлчин 2023” наадамд 45 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-08-29 13:05:40

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны наймдугаар сарын 11-18-нд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрханы орчимд болсон Нүүдэлчин 2023” Олон улсын наадамд Дорноговь аймаг 45 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.


Нүүдэлчин наадамд мэргэжлийн урлагийн байгууллага болон соёлын өвлөн уламжлагчдын оролцсон урлагийн тоглолт зохион байгуулсанаас Дорноговь аймгийн онцлог бүхий отог байгуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, гар урлал, байгалийн чулуугаар хийсэн урлал зэрэг олон зүйлээр орон нутгаа сурталчилсан байна.


Мөн “Нээлттэй Дорноговь” зорилтод жилийн  хүрээнд хийсэн ажлууд, бүтээн байгуулалт хийгээд орон нутгийн аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг давхар сурталчилжээ.


“Нүүдэлчин-2023” олон улсын наадамд нийт 21 аймаг, есөн дүүргийн 1000 гаруй өвлөн уламжлагч, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон Олон Улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид хуран чуулж өөр өөрийн нутгийн онцлог бүхий өв соёлыг сурталчилж, түгээн дэлгэрүүлсэн аж.

Связанные новости