ДОРНОГОВЬ: Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-08-30 15:09:47

Сайншанд /МОНЦАМЭ/.Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Түвшинтөр БНСУ-ын Коннект Спейс ХК-ийн төлөөллийг энэ сарын 28-ндз  хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцжээ.


Талууд Сайншанд хотоос Бүгд Найрамдах Солонгос улсын мал аж ахуй, хөдөө аж ахуй, загас агнуурын ажиллах хүчин дутагдалтай салбарт улирлын ажилтан илгээх, “Коннект Спейс ХК-аас Дорноговь аймгийн Сайншанд хотын ажиллах иргэдэд Солонгос Улсын мэргэжлийн эмч ажилтнуудаар анхан шатны эрүүл мэндийн чиглэлээр үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд хамруулж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар тохиролцож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.


Мөн Монгол Улс, БНСУ-ын соёл, хөдөө аж ахуй, газар тариаланг харилцан сурталчлах, таниулах бусад салбарт хамтран ажиллахаар ярилцсан аж.  

Связанные новости