“Буудагчийн баярын өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-10 16:05:59

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр аравдугаар сарын 10. Энэ өдрийг “Буудагчийн баяр өдөр” болгон тэмдэглэж иржээ.

Монголын буучдад 1955 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон олон улсын тэмцээнд оролцох урилга ирсний дагуу 27 хүнийг сонгон армийн зэвсэглэлд байсан буугаар анхны гараагаа эхлүүлсэн гэж үздэг.

Манай улсын буудлага спортын тамирчид олимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж, ДАШТ-ээс иж бүрдэл медальтай бөгөөд саяхан болж өндөрлөсөн Азийн зуны спортын наадмын багийн төрөлд медалийн буухиагаа үргэлжлүүлж, “Парис-2024” зуны олимын наадмын Монголын багийн анхны эрхийг авсан амжилтаар ойгоо угтлаа.

Связанные новости