ДОРНОГОВЬ: Дижитал ангитай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль “Дижитал анги”-тай боллоо.
“Мобиком” корпорациас хэрэгжүүлж буй "Smart education 3" төслийн хүрээнд “PEARSON ENGLISH”, “EDUTEN MATHEMATICS” платформуудаар дамжуулан англи хэл, математикийн хичээлүүдийг үзэх бөгөөд наймдугаар ангийн физикийн хичээлийг VR төхөөрөмжөөр виртуал орчинд үзэх, “VR” контентуудыг хичээлтэйгээ уялдуулан үзэх, “medle.mn” платформыг хичээл дээрээ ашиглах боломж бүрдэж байгаа аж.
Мөн мэдээлэл технологийн хичээлийг нэгдүгээр ангиас
зааж, сургууль тус бүр дээр IT клуб байгуулах зэрэг олон талын үр дүнтэй хэмээн албаныхан
мэдээлэв.