ДОРНОГОВЬ: Дорноговийн сурагчид арлын Японд аяллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг Японы Шизүока мужийн хамтын ажиллагааны хүрээнд говийн 20 сурагч энэ сарын 23-27-нд тус мужид аяллаа.
Аймаг, муж хооронд хэрэгжүүлж байгаа дунд сургуулийн сурагчдын "Сурагч солилцооны хөтөлбөр"-ийн хүрээнд хүүхдүүд Шизүока мужийн дунд сургуулийн хүүхдүүдтэй уулзаж япон орны соёл зан заншил, үндэсний тоглоом, хөгжмийн урлаг зэрэг сонирхол татам зүйлсээс суралцсанаас гадна япон орны байгалийн сайхныг танин мэдэж аяллыг сонирхолтой өнгөрөөсөн байна.
Харин энэ оны наймдугаар сарын 8-9-нд Японы 20 сурагч, таван багш ажилтан Дорноговь аймагт зочилж монгол ёс заншил, нүүдэлчин соёл ахуйтай танилцсан билээ.
Ташрамд дурдахад8 өнгөрсөн хугацаанд “Сурагч солилцооны хөтөлбөр”-т нийт 210 сурагч, 36 багш хамрагджээ.