ДОРНОГОВЬ: Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ оны аравдугаар сарын сүүлчээр Польш Улсын Полице хотод болсон зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд охидын 5-8 насанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын 3а ангийн сурагч Бат-Эрдэнийн Энхмаа мөнгөн медаль хүртжээ.
Арван найман орны 350 тамирчин авьяас чадвараа сорин оролцсон тус тэмцээнд тэрбээр зургаа хожиж, нэг хожигдож 12 оноогоор медальт байрт шалгарсан аж.
Монгол улсаас өсвөр, залуучуудын шилдэг 31 тамирчин 10
насны ангилалд оролцож 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр
илт давуу тэргүүллээ.