Г.Гантулга Дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-06 10:43:33

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 6  /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотод Жюү жицүгийн бүсний ангилалтай ДАШТ 3 дахь өдрөө үргэлжилж аваргууд тодорлоо.


Насанд хүрэгчдийн цэнхэр бүсний -94кг-ын жинд “JUMP” хөтөлбөрийн тамирчин Г.Гантулга алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан. Тэрбээр эхний тойрогт хийлж, 2-р тойрогт БНСУ-ын тамирчинг оноогоор, 3-р тойрогт Оман улсын тамирчныг цэвэр, 4-р тойргийн барилдаанд Гүржийн тамирчныг оноогоор ялж, зооны аваргын төлөө Казахстан улсын тамирчныг цэвэр ялснаар аваргын төлөө шалгарсан бол алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчинг 9:3 гэсэн оноогоор ялснаар Дэлхийн аварга боллоо.

 

Алтан медаль авсныхаа дараа Г.Гантулга “Барилдааны сэтгэл зүй их тайван байсан. Яг л клубынхээ хаалгыг татаад орж байгаа юм шиг тийм сэтгэл зүйтэй дэвжээнд гарсан. Бид адилхан л хоёр гартай, хоёр хөлтэй болохоор жаахан л хичээх юм бол дэлхийн дэвжээ ойрхон шүү гэдгийг хэлмээр байна. Намайг дэмжсэн бүх үзэгчдэдээ баярлалаа. Би та нарын итгэлийг алдахгүй” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Связанные новости