Ц.Цогбадрах Кунаевын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Казахстаны Тараз хотноо Д.Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус
тэмцээнээс Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид дасгалжуулагч, МУГТ Г.Мандахнарангийн удирдлага дор өрсөлдөж, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглосон
ОУХМ Ц. Цогбадрах хүрэл медаль хүртсэн байна.