А.Анх-Эрдэнэ, Т.Энххүслэн нар Сайтиевын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-06 12:03:59

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. ОХУ-ын алдарт бөх олимпийн 3, Европ, Дэлхийн 6 удаагийн аварга Бувайсар Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 3-5 ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо болсон.

 

Тэмцээнд өрсөлдсөн баг тамирчдаас 48 кг-д зодоглосон Сэлэнгэ аймгийн БТСХ-ны тамирчин Т.Энххүслэн, 65 кг-ын жинд өрсөлдсөн Налайх дүүргийн БТСХ- ны тамирчин А.Анх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ. 

Связанные новости