Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс таван медаль авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Япон улсын Меи мужийн Цү хотноо алдарт Саори Ёшидагийн нэрэмжит “YOSHIDA SAORI CUP” тэмцээн түүний нэрэмжит Saorina ордонд 2023 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 101 багийн 883 тамирчин
хүч чадлаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсыг төлөөлөн Л.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ
дасгалжуулагчтай Төв аймгийн Төв-Арж баг, Г.Нямбаяр дасгалжуулагчтай Спортын
төв сургууль, М.Мөнхбат дасгалжуулагчтай СХД-ийн “Оргил” клубуудын нийт 21
тамирчин, 4 дасгалжуулагч ОУ-ын шүүгч Ж.Лхагвасүрэнгийн хамт амжилттай оролцон
алтан медаль 2 (Ү.Мөнхчимэг Төв-Арж, М.Оюутсондор, СХД Оргил клуб), мөнгөн
медаль 2 (Б.Чулуун-Эрдэнэ, Э.Наранбаяр хоёул Төв-Арж), хүрэл медаль 1 (Б.Манлай
Төв-Арж), нийт 5 медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.