Жүдо бөхийн мастерсын ДАШТ-ээс Монголын баг 10 медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 2023 оны арваннэгдүгээр сарын 01-03-ны өдрүүдэд Жүдо бөхийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, 64 орны 1132 тамирчин өрсөлдсөн байна.
Тус тэмцээний татами дээр Олон улсын
“А” зэрэглэлийн шүүгч Д.Алтантуяа шүүжээ.
Манай улсаас эрэгтэй 24, эмэгтэй 8 тамирчин оролцож 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 14-р байрт шалгарсан байна.
Медаль авсан тамирчдыг танилцуулбал:
F4
ангиллын -78 кг Б.Болорцацрал алт,
F3
-57 кг Г.Оюунчимэг мөнгө
М2
-60 кг Б.Энхтөр мөнгө
М4
+100 кг О.Баярхүү мөнгө
F4
+78 кг Л.Баярмаа хүрэл
F5
-57 кг Ш.Адьяабаяр хүрэл
F6
-78 кг Б.Алтансувд хүрэл
М2
-73 кг Ч.Баярмагнай хүрэл
М3
-90 кг Л.Амаржаргал хүрэл
М5
+100 кг Б.Болдням хүрэл медаль тус тус хүртсэн бол
М1
+100 кг Б.Батзориг шагналт 5-р байр
М5
-100 кг Ё.Батбаяр нар шагналт 5-р байр
М6 -73 кг М.Гүнтэвдорж шагналт 5-р байр эзэлсэн байна.