Багийн дүнгээр ДАШТ-д түрүүлсэн Монголын даамчид эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ Польш улсын Полице хотод болж, аваргууддаа тодрууллаа.
18 орны 350 тамирчин оролцсон энэ тэмцээнд Монгол Улсаас 31 тамирчин 10
насны ангилалд орж 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр
тэргүүлжээ.
Тодруулбал,
хөвгүүдийн 5-8 насанд Н.Хангай, 9-10 насанд Г.Санчир, охидын 5-8 насанд
Б.Эрмүүнзаяа, 11-13 насанд Э.Даариймаа, 14-16 насанд Б.Есүй, 17-19 насанд
Б.Мөнхжин нар алтан медаль хүртэж дэлхийн аваргын болзлыг хангалаа.
Мөн хөвгүүдийн 5-8 насанд М.Дөлхүс,
охидын 5-8 насанд Б.Энхмаа, 17-19 насанд Б.Мишээл нар мөнгөн медаль хүртсэн бол
охидын 09-10 насанд Э.Номунзаяа, хөвгүүдийн 11-13 насанд Т.Энхсүлд, 14-16
насанд А.Дашчирэв нар хүрэл медаль хүртжээ.
Тэд өнөөдөр эх орондоо ирсэн байна.