"Нью Харвест” ХХК-ийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-08 12:25:48

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Сантехник угсралтын “Нью Харвест” ХХК-ийн нэрэмжит Чөлөөт бөхийн өсвөр үеийн хөвгүүдийн олон улсын тэмцээнийг МЧБХ болон нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захиргаа хамтран зохион байгуулж байна.

 

Тэмцээн 11 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд нийслэлийн 73 дугаар сургуулийн спорт зааланд өсвөр үеийн хөвгүүдийн 12 жингээр явагдах юм.


Үүнд 19 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд ОХУ-ын Буриад Улсын Кижинг дүүргийн 10 тамирчин, ӨМӨЗО-оос 14 тамирчин иржээ.

 

Өчигдөр 38кг, 45кг, 51кг, 60кг, 71кг, 110кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаанууд явагдаж нээлтийн үйл ажиллагаа боллоо.

 

Тус үйл ажиллагаанд 19 байгууллагын тамирчид, дасгалжуулагчид, тэмцээний зохион байгуулагчид болон дэмжигчид оролцсон байна.

 

Тэмцээнийг нээж, нийслэлийн 73 дугаар сургуулийн захирал Ш.Арслан, “Нью Харвест ХХК”-ийн захирал Ч.Шинэбаяр нар мэндчилгээ дэвшүүлжээ.


Чөлөөт бөхийн өсвөрийн олон улсын тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.

Связанные новости