“Улаанбаатар клуб” хэсгийн 4 дэх тоглолтоо маргааш эх орондоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. 2022/2023 оны Моби Дээд лигийн аварга “Улаанбаатар клуб” оролцох 2023/2024 оны Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC CUP" тэмцээний хэсгийн дөрөв дэх тоглолт арваннэгдүгээр сарын 09-нд буюу маргааш хийхээр болно.
МХБХ-ны талбайд 14:00 цагаас эхлэх уг тоглолтод
“Улаанбаатар клуб” Макаогийн “Чао Пак Кей” клубтэй өрсөлдөх юм.
Одоогийн
байдлаар “Улаанбаатар клуб” 6 оноотойгоор
"I" хэсгийн дэд байранд бичигдэж байна.