IHC Apes баг өрсөлдөгчөө 96:83-аар буулгаж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-09 11:05:22

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эхний тойргийн тоглолтууд үргэлжилж байна.


Үндэсний дээд лигийн оргил тоглолтын нэг нь IHC Apes, “Хасын Хүлэгүүд” багийн хооронд өрнөж 96:83 харьцаатай IHC Apes баг ялалт байгууллаа.


Үндэснй дээд лигийн шилдэг хамгаалан тоглогчийн шагналт, IHC Apes багийн шинэ гишүүн Т.Мэндбаяр улирал эхэлснээс хойш эхний 2 тоглолтын дараах байдлаар 10 бөмбөг таслалт хийгээд байна.


Тэрбээр нээлтийн тоглолтод аваргуудын эсрэг 5 самбар, 8 дамжуулалт, 5 бөмбөг таслалт гэсэн статистикийг үзүүлсэн бол хуучин багийнхаа эсрэг 4 оноо, 4 самбар, 4 дамжуулалт, 5 бөмбөг таслалт гээд олон талт тоглолтыг үзүүлж шинэ баг нь “Хасын хүлэгүүд”-ийг 96:83-аар буулгаж авлаа.

Связанные новости