“Улаанбаатар клуб” 1:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. 2023/2024 оны АХБХ-ны "AFC CUP" тэмцээний хэсгийн дөрөв дэх тоглолт өчигдөр МХБХ-ны талбайд боллоо.
Энэ удаад 2022/2023 оны Моби Дээд лигийн аварга
“Улаанбаатар клуб” Макаогийн
Чао Пак Кей клубтэй өрсөлдөж, 1:0-ээр хожсон байна.
“Улаанбаатар клуб” АХБХ-ны Цомын тэмцээний хэсгийн шатны эхний 3 тоглолтдоо 2 хожил байгуулсан нь Ази тивд Монголын хөл бөмбөгийн клубуудын чансааг 4 байраар буюу бусад улсаас хамгийн ихээр өсгөсөн ялалт болсон юм.
АХБХ-ноос тодорхойлдог гишүүн улсуудын клубын түвшний чансаагаарМонгол Улс 0.1 оноотой 40 дүгээр байранд эрэмбэлэгдэж байсан бол дээрх хожлуудын дараа манай улс 2.22 оноотой болж, 36 дугаар байранд дэвшжээ.
Одоогийн байдлаар “Улаанбаатар клуб” 6 оноотойгоор "I" хэсгийн дэд байранд бичигдэж байна.