Монгол Улсаас сонирхогчдын шатрын 4 дэлхийн аварга төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-12 12:57:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Оман улсын Мускат хотноо 2023 оны 11 дүгээр сарын 1-11-нд зохиогдсон шатар сонирхогчдын ДАШТ-д манай улсын тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 ангиллаар амжилттай оролцож, сонирхогчдын 4 дэлхийн аварга төрлөө. 


Тодруулбал,

1700 хүртэлх эмэгтэй ангилалд:

Алт: Бат-Амгалангийн АНУЖИН /Монгени/ 

Мөнгө: Цогдэлгэрийн АНУДАРЬ /Сүхбаатар аймаг/

Хүрэл: Балданжанцангийн ХҮСЛЭНЗАЯА /Ласкер клуб/ медаль,


1700 хүртэлх эрэгтэй ангилалд:

Алт: Ганбатын ДАНЗАНЖУНАЙ /Монгени/,


2000 хүртэлх эрэгтэй ангилалд:

Алт: Даштогтохын АМАРСАЙХАН /Монгени/,


2000 хүртэлх эмэгтэй ангилалд:

Алт: Норовсамбуугийн БАДАМХАНД тус тус хүртлээ.


Мөн 2300 хүртэлх эрэгтэй ангилалд:

-Наранболдын СОДБИЛЭГТ шагналт 5-р байр /Монполимент групп/ эзэллээ.


Монголын баг ийнхүү анх удаагаа 1700 хүртэлх ангилалд эхний 3 байрыг нэгэн зэрэг эзлэхийн зэрэгцээ манай 4 шатарчин сонирхогчдын дэлхийн аварга болсон амжилт үзүүлжээ.






Связанные новости