Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан 13:00 цагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-14 08:56:54

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой буюу Монгол бахархлын өдөр тохиож байна. Өвлийн эхэн сарын шинийн 1, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 13:00 цагт эхэлнэ.


Уг барилдаанд зодоглохоор улсын аварга О.Хангай, улсын гарди Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Ц.Одбаяр, харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Б.Зоригтбаатар, Х.Гантулга, Л.Лха-Очир, С.Сүхбат, Г.Ганхуяг тэргүүтэй 200 орчим бөх бүртгүүлсэн байна.


Монгол бахархлын өдөрт зориулсан анхны барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж байв. Тэгвэл өнгөрсөн жил улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, О.Хангай үзүүрлэсэн билээ. Улсын аварга Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, гарди Ө.Бат-Орших тус барилдаанд хоёр удаа түрүүлсэн амжилтаар бусад бөхөө манлайлдаг юм. 

Связанные новости