ДОРНОГОВЬ: Гурван сая толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-17 16:14:19

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 17/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутагт энэ өвөл 4600 өрхийн нийт гурван сая толгой мал өвөлжиж байна.


Өвлийн бэлтгэл ажил аймгийн хэмжээнд 90 гаруй хувьтай. Өвөлжилтөд бэлтгэх тухай Засгийн газар болон аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд сумдын нөөцөд 500 тонн өвс, 420 тонн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 80 тонн тэмжээл бэлтгэхээр төлөвлөсөн аж.


Харин малчдын бэлтгэсэн өвсний хэмжээ 70 хувьтай, сумдын аюулгүй нөөцөд 600 гаруй тонн өвс бэлтгэжээ. Хилийн бүсэд 152 мянган толгой мал, тусгай хамгаалалттай бүсэд 72 мянган толгой мал, Хэрлэн баян улааны отрын бүсэд 10 мянга гаруй толгой мал оторлож байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Связанные новости