ТӨВ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 34 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-23 15:41:00

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. 2023 оны IV  улирлын ерөнхий шалгалтад орохоор 117 иргэн бүртгүүлснээс 91 иргэн шалгалтаа өгч, 34 иргэн тэнцжээ.

 

Төв аймагт зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэлээс тодруулбал,

 

“Шалгалтын ирц 77.77 хувьтай байсан бөгөөд үүнээс 34.34 хувь нь тэнцлээ. Энэхүү дүнг 3 дугаар улирлын шалгалтын үр дүнтэй харьцуулбал 6 хувь буурсан үзүүлэлттэй байна. Нийт шалгалтад оролцож байгаа иргэдэд ном, сурах бичиг, апплейкшн бэлэн байдаг хэдий ч өөрийгөө дайчлах байдал дутмаг байгаа гэж харж байна” гэв.  


 Төв аймгийн хэмжээнд нийт 148 ажлын байрны сул орон тоо зарлагдсан бөгөөд Төрийн албаны тусгай шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдөр Төв аймгийн ЗДТГ-т хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.


 

 

Связанные новости