“Бяцхан охин Тото” ном Гиннесийн номд бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /Kyodo/. Японы нийгмийн зүтгэлтэн, нэрт жүжигчин, телевизийн хөтлөгч Күроянаги Тэцүкогийн хүүхэд ахуй цагийн “Цонхны дэргэдээс салдаггүй бяцхан охин Тото” дурсамж ном нь нэг зохиолчийн бичсэн, хамгийн их хэвлэгдсэн намтар ном болсныг Гиннесийн дээд амжилтын номын цахим хуудсанд өнөөдөр мэдээлжээ.
Энэ оны есдүгээр
сарын эцсийн байдлаар дэлхий даяар
нийт 25.1 сая гаруй хувь хэвлэгдсэн энэхүү ном нь 20
гаруй хэлээр орчуулагдсан бөгөөд зөвхөн Японд л гэхэд 8 сая гаруй хувь борлогдсон гэж Гиннесийн ном болон Японы Kodansha хэвлэлийн компаниас мэдээлсэн байна.
Хамгийн их борлуулалттай эл номыг анх 1981 онд хэвлэсэн бөгөөд энэ оны 10 дугаар сард гаргасан үргэлжлэлийнх борлуулалт хэдийнээ хагас саяын босгыг давжээ. Дэлхийн II дайны үеийн Тэцүкогийн сургуулийн амьдралыг өгүүлэх уг номоос сэдэвлэсэн хүүхэлдэйн кино 12 дугаар сарын 8-наас Япон даяар кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлжээ.
К.Тэцүко мөн “Тэцүко но Хея” /Тэцүкогийн өрөө/ телевизийн шоу нэвтрүүлгээрээ нэг хөтлөгчийн хөтлөн явуулсан хамгийн олон дугаартай телевизийн ярилцлагын шоуны Гиннесийн дээд амжилтыг эзэмшдэг.