ДОРНОГОВЬ: Зэрлэг амьтны нүүдэл шилжилтэд нөлөөлөх байдлын судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-02 13:45:00

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид анх Японы Их сургуультай хамтарсан болон ШУТ-ийн төсөл хэрэгжүүлж, цагаан зээр, бор гөрөөс, халиун буга зэрэг амьтдад сансрын дохиололтой хүзүүвч зүүх судалгааны ажлыг өнгөрсөн онд хэрэгжүүлжээ.


Тухайлбал Улаанбаатар-Замын Үүдийн төмөр зам болон бусад авто замууд нүүдэллэдэг зэрлэг хөхтөн амьтдад үзүүлж буй нөлөөллийг судалсны дүнд, ялангуяа босоо тэнхлэгийн дагуух авто болон төмөр замууд зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.


Улмаар монгол орны уулын болон тал хээрийн туруутанд зориулсан гарц гарам байгуулах үндэсний стандартыг боловсруулан батлуулсан аж. 

Связанные новости