ХОВД: "Мөнгөлөг шагшуурга-2024" Хар-Ус нуурын мөсний баярын хөтөлбөр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хар-Ус нуурыг түшиглэн зохион байгуулах "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баярын хөтөлбөр гарчээ.
Энэхүү мөсний баяр нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, өв соёлоороо бахархах уриалга дэвшүүлж байгаагаараа онцлогтой.
Мөсний баярын хүрээнд олон угсаатны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн
хувцас, хэрэглэлийг сурталчлах зорилгоор "Олон угсаатны
өвлийн гоёл" загварын наадам зохион байгуулна.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг
дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд
чиглэсэн олон талт үйл ажиллагаа өрнөх юм.
Өнгөрсөн
жил энэхүү мөсний баярыг зохион
байгуулснаар Жаргалант, Мянгад, Буянт, Үенч сумын хоол хүнсний
үйлдвэрлэлийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулсан 60 гаруй аж ахуй нэгж, иргэн 240 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ
жилийн баярын үйл ажиллагаа мөн бизнес
эрхлэгч иргэн, байгууллага бүрт нээлттэй болохыг зохион байгуулагчид онцоллоо.