ТӨВ: Өндөрширээт сумын 72 өрхийн 2003 бог мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-24 17:38:24

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрсэн хэвээр байна. Тэр дундаа Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Бүрэн суманд цагаан зудтай байгаа аж. Иймд Өндөрширээт сумын зудын нөхцөл байдал, өвөлжилтийн талаар тус сумын Засаг дарга А.Даваа-Очироос тодрууллаа.

 

Өндөрширээт суманд 2023 оны жилийн эцсийн байдлаар 492 малчин өрх, 63 мал бүхий өрхийн 206079 толгой мал өвөлжиж байна.

Сумын хэмжээнд талдаа дунджаар 20-25 см орчим, гуу жалгандаа 50-80 см зузаан цасан бүрхүүл тогтсон.

72 өрхийн 2003 бог мал, үүнээс 771 хонь, 1132 ямаа цасанд дарагдаж хорогдсон, хөдөөгийн 3 багийн 82 өрх зам даваа хаагдсаны улмаас өвөлжөөндөө бууж амжаагүй, 21 өрх түлээ түлшгүй болсон, 12 малчин гэр орондоо очих боломжгүй малтайгаа цасанд боогдсон гамшгийн нөхцөл байдлын эсрэг яаралтай арга хэмжээг авч нүүлгэн шилжүүлэх, гол зорчих замыг нээх ажлуудад бүх нөөцөөрөө ажиллаж байна.  

 

Шатахууны зардал, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, багаж хэрэгслийн нөөц бүрдүүлэх, хариу арга хэмжээ авахад зориулж Засаг даргын нөөц сангаас шаардлагатай зардлуудыг гарган, гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийн ажиллаж байна” гэв. 

Связанные новости