ХОВД: Эх, хүүхдийн эндэгдэл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-15 11:05:11

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Эрүүл мэндийн газар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлаараа орон нутагтаа манлайлж, шилдэг байгууллагын шагнал авлаа.

Тус байгууллага нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ.

Улмаар өнгөрсөн онд 44991 иргэнийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулж, 49.8 хувьд хүргэсэн үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн юм.

Одоогийн байдлаар тус үзлэг, оношилгооны ажил хэвийн үргэлжилж байна. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар 45542 иргэн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 50.4 хувийг эзэлж байна.   

Үүнээс гадна эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн онд эхийн эндэгдэлгүй ажилласан нь сүүлийн 20 жилд гарч буй гурав дахь тохиолдол боллоо.


Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг өнгөрсөн онд 6.6, сүүлийн 20 жилд 35 хувиар бууруулжээ. 

Связанные новости