Хөнгөн атлетикийн 2027 оны ДАШТ Бээжинд болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын
29 /РИА Новости/. Хөнгөн атлетикийн 2027 оны дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн /ДАШТ/ Хятад улсын нийслэл Бээжин хотод болно гэж Дэлхийн хөнгөн атлетикийн
холбооны /World Athletics/ албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Энэ шийдвэрийг лхагва
гарагт Шотландын Глазго хотод болсон World Athletics-ийн зөвлөлийн 234 дэх
хуралдаанааас гаргасан нь тухайн өдөр Италийн хөнгөн атлетикийн холбооноос
ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татсантай холбоотой. Ташрамд дурдахад, Глазго хотноо 3 дугаар сарын 1-3-ны
өдрүүдэд битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнд явагддаг хөнгөн атлетикийн ДАШТ
болох юм.
World Athletics-ийн тэргүүн
Себастьян Коу Бээжин хотын
удирдлагад баяр хүргэж хэлэхдээ “1,4 тэрбум гаруй хүн амтай Хятад улс
бол дэлхийн спортын хамгийн том зах зээлүүдийн нэг юм. Өнгөрсөн онд Wanda очир
алмаазан лигийн тэмцээнүүдийн шууд дамжуулалтыг Хятадад 368,9 сая хүн үзсэн нь
хамгийн сайн үзүүлэлт мөн. Энэ нь хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, хөгжөөн
дэмжигчдийн бааз суурийг бэхжүүлэхэд асар их боломжийг нээн өгч байна” гэлээ.
Өмнө нь 2008 онд Хятадын нийслэлд
Олимпын наадам, 2015 онд хөнгөн атлетикийн ДАШТ болж байв.
2025 онд тус улсын Нанжин хотод битүү
дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнд явагддаг хөнгөн атлетикийн ДАШТ болно.
Ташрамд дурдахад, 2025 оны задгай цэнгэлдэхийн ДАШТ Токио
хотод болох юм.