ХОВД: Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-01 09:45:35

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нийт нутгаар энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна. Харин хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.


Сарын эхээр хүйтний эрч суларч, олон жилийн дунджаас 1–3 градусаар дулаан байна.


Гуравдугаар сард салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. 


Ховд аймгийн нутгаар өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр байх бол агаарын температур нийт нутгаар -3-8 градус хүйтэн байна.  


Связанные новости