АНУ-д үйлдвэрлэсэн зүтгүүрүүдийг Замын-Үүд боомтоор оруулж ирэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ”Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд манай улсад нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүрийг Замын-Үүд боомтоор оруулж ирлээ.
Зүтгүүр нь
Монгол Улсын MNS 6039 - 2020 стандартын шаардлага хангасан, тасралтгүй нэмэгдэж
буй төмөр замын тээвэр, тэр дундаа хүнд даацын төмөр зам дээр туршсан, дэлхийд нэгдүгээрт
эрэмбэлэгдсэн, 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн 2 тактын
дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-АС цахилгаан дамжуулгын
системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлага хангасан илчит тэрэгний хөгжлийн
3-р үеийн зүтгүүр юм. Мөн Монгол
орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах
чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн турш ашиглагдсан, хамгийн орчин
үеийн инновацын технологийн шийдлийг шингээжээ.
Эдгээр зүтгүүр нь АНУ-ын Индиана муж, Мунсие хотын “Progress
Rail A Caterpillar” компанийн зүтгүүрийн үйлдвэрээс төмөр замаар 1600, Зүүн
эрэг Атлантын далай 11700, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 83
хоног 14220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомтод ирсэн юм. ЗТХЯ-ны ажлын хэсэг, холбогдох инженер техникийн бүрэлдэхүүн
Замын-Үүд боомтод зүтгүүрийн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг ханган, хүлээн авсныг тус яам мэдээллээ.